dobu.mndobu

Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-08

Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцно

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна. Одоогийн байдлаар Улсын хэмжээний  33 төлбөр авах цэгийн  12-ыг одоогоор  бүрэн цахимжуулсан байна. 

Төлбөр авах цэгүүд цахим болсон нь  олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг  хугацаанд нь төлөхгүй байна. Иймээс “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас "Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян"-ыг 2025 оны 11 дүгээр сарын 05-наас эхлүүлжээ.  

Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулна. Иймд жолооч нарт хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулж байна. төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ.

Ebarimt.mn,  Ezam.mn, E-Mongolia.mn  зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан төлбөрийн мэдээллээ шалгах болон төлөх боломжтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.