dobu.mndobu

"Бид энд хэвлэлийн хурал хийгээд зогсох биш, хүнээ эмчилмээр байна"

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-10

"Бид энд хэвлэлийн хурал хийгээд зогсох биш, хүнээ эмчилмээр байна"

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд төр, засгийн зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж буйтай холбоотойгоор хэвлэлийн хурал хийж байна. 

Тэд энэ сарын 13-ны өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм. Мөн Ерөнхийлөгчид өргөх бичиг барихаар болжээ. 

Хэвлэлийн хурлын үеэр хүний их эмч н.Мөнхбат "Ковидын үед эрүүл мэндийн салбар, цэрэг, цагдаа, иргэд хамтраад хүнд нөхцөлийг давсан. Дараа нь дарга нар чихэн дээр цэцэг ургуулж байгаа мэт олон сайхан үгээр биднийг хуурсан. Эрүүл мэндийн салбарынхан та нар чадсан шүү гэх мэтээр. Тэгчхээд одоо яагаад энэ салбарыг уландаа гишгээд байгаа юм бэ.

Бид эмч болохоос гуйлгачин биш. Эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж байна. Эрүүл мэндийн сайд аа, таныг маш удаан хүлээж, харж байна. Та ичээч ээ. Таныг супермэн болооч гэж ерөөсөө гуйгаагүй шүү. Эрүүл мэндийн салбарынхаа төлөө байгаач л гэсэн. Энэ салбарын мянга мянган ажилчид таныг л хараад байгаа. Гэтэл та биднийг үл тоогоод байна. 

Бид энд хэвлэлийн хурал хийгээд зогсох биш, хүнээ эмчилмээр байна.

Бид арваннэгдүгээр сарын 13-ны 08:00 цагаас эхлээд орон даяар ажил хаяна. Эрүүл мэндийн салбарыг ингэж уландаа гишгэж болохгүй.

Эмч нар ажил хаялт зарлахаа мэдэгдэнгүүт яагаад ЭМДС-ийн хулгай гэж яриад нийгэмд сэвээд байгаа юм бэ" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.