0

Өнгөрсөн Бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 8-нд волейболын “Үндэсний дээд лиг”-ийн шинэ улирлын нээлт боллоо. Нээлтийн үеэр "Премиум Корпорэйшн" болон Монголын Волейболын Холбоо хамтын ажиллагааны дөрвөн жилийн гэрээг байгуулж, тус холбооны Тэргүүн түнш байгууллагаар "Премиум Нэксус" ХК болон "CU "брэнд тодорч байгааг олон нийтэд зарлав.
Волейболын бол монголчуудын дунд найман настай бяцхан хүүхдээс наян настай буурал хүртэл өргөн хүрээнд сонирхон хичээллэдэг, эрч хүч, эв нэгдэл, багийн сэтгэлгээг төлөвшүүлдэг спортын төрөл юм.
"Премиум Корпорэйшн", "CU" брэнд энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан ирээдүй хойч үе болсон залуус, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөвөөр өнгөрүүлэх, биеийн болон сэтгэлийн эрүүл мэндийг дэмжих, спортыг амьдралын нэг хэсэг болгох соёлыг түгээхэд тууштай ажиллах болно.
Хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн жилийн хугацаанд нийт 7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон бөгөөд уг хөрөнгө оруулалтаар дараах гол зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Үүнд:
-Монголын Волейболын Холбооны менежментийг сайжруулах,
-Холбооны 4 жилийн стратеги төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх,
-Волейболын салбарын хүний нөөцийг чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлэх,
-“Нийтийн волейбол” нэгдсэн платформыг хөгжүүлэх,
-Монгол Улсын өсвөр үе, залуучуудын шигшээ багийг дэмжиж, сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгох,
-Олон улсын өндөр түвшний мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах,
-Олон улсын болон клубүүдийн аваргын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах,
-Залуучуудын хөгжлийн лиг, хүүхдийн лиг, оюутны лигийг тогтмол зохион байгуулах зэрэг бодлогын ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсад волейболын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд чиглэж,
-дасгалжуулагчдыг мэргэжлийн төхөөрөмж, хэрэгслээр хангах,
-мэргэжлийн шүүгчдийн тоог нэмэгдүүлж, чадавхийг нэмэгдүүлэх,
-холбооны техник, маркетинг, материаллаг баазыг бүрдүүлэх зэрэг нөөцөд хөрөнгө оруулах юм.
Энэхүү санаачилга нь Монголын спортын хөгжлийн түүхэнд анхны удаа хувийн хэвшлийн байгууллага үндэсний спортын холбоотой урт хугацааны, бодит хэмжээний санхүүгийн түншлэл байгуулж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Мөн волейболын спортыг шинэ түвшинд гаргах, тогтвортой хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.