0

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2025.11.12/ Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна.
Энэ сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багатар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -9...-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -2...-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -5...-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -4...-6 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -6 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.