0

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт өгч, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Тэгвэл сэтгүүлчдэд өгсөн мэдээлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа дараах мэдэгдэлийг оруулжээ.
Л.Оюун-Эрдэнэ нарын Монголын том хулгайчдыг тойрсон бүлэглэлийн авлига, албан тушаалын хэргүүд илрээд амь тэмцэн, үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа юм биз дээ! Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хаа хамаагүй баахан бурж, элдэв муу юманд холбох гэж оролдсон бололтой. Худал гэдгийг баримтаар хялбархан нотолно.
Ер нь харанхуй, ухаан муутай хүн тул өөрийнхөө холбогдон шалгуулж байгаа том хэргүүдийг бусдад бухаж, хулгайч, авлигач нартай тэмцэж байгаа мань мэтийг зайлуулж, хариуцлагаас мултарч, ял завших санаатай байх шиг байна! Нүүрсний том оффтэйк гэрээнүүд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байх үед хийгдсэн гэрээнүүд.
Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй, олон арван компаниудтай тэрбум, тэрбумаар шууд гэрээ байгуулсан тушаал, шийдвэрүүд байгаа.
Цаг өөрчлөгдсөн. Нэг аргаар олон удаа түмэн олныг хуурч, залилж чадахгүй ээ, Уранбураак Л.Оюун-Эрдэнэ ээ! Наад арга чинь удахгүй үнэнд гүйцэгдэнэ!
АТГ-аас Ерөнхий сайд асан Уранбураакийн холбогдсон бүх хэрэг, хөрөнгө орлого, эх үүсвэрийг нь хуулийн дагуу шалгаж байгаа байлгүй дээ. Эрдэнэс ОюуТолгой компанийн 20 сая ам.долларын хууль бус зарцуулалт, хувьдаа ашигласан хэрэг, Смарт эко транс компанид улсын хилийн зурваст хууль зөрчиж 66 га газар олгосон, 100 гаруй тэрбумын хэрэг, их наяд төгрөгийн нүүрсний оффтэйк гэрээнүүд, Харбины олон тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ гэх мэт олон хэргийн материал очсон байгаа даа! гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.