dobu.mndobu

Аврагч, гал сөнөөгчдийг чадавхжуулах хамтарсан сургалт дадлага эхэллээ

Аврагч, гал сөнөөгчдийг чадавхжуулах хамтарсан сургалт дадлага эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын 176 дугаар гал унтраах ангитай хамтран зохион байгуулж буй “Аврагч, гал сөнөөгч нарыг чадавхжуулах сургалт, дадлага-2025” нэгдсэн сургалт эхэллээ. Сургалтыг нээж ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, Аляскийн Үндэсний гвардын 176 дугаар галын ангийн захирагч Тайлор Лаример нар амжилт хүсэв.

Тус сургалт дадлагаар аврагч гал сөнөөгчид гал унтраах ажиллагааны үед агаарын солилцоо явуулах, нэвтрэх, тусгаарлах, эрэн хайх болон шаттай аврах ажиллагаа, өндөр барилгын гал унтраах ажиллагаанд хоолой ашиглах бэлтгэл хангах, тээврийн хэрэгслээс аврах ажиллагааны талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх юм. Сургалт дадлага энэ сарын 14,15-нд үргэлжлэх бөгөөд 250 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.