dobu.mndobu

Бусдад заазуур тулган дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ

Бусдад заазуур тулган дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Т” нь согтуурсан үедээ бусдын биед заазуур тулган сүрдүүлж, иргэн “М”-ын Toyato Prius-20 маркийн автомашиныг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Архи согтууруулах ундааны зүйл нь хүний ухамсрыг бүдгэрүүлж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг нэмэгдүүлдэг тул иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.