0

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт орсон хулгайчийг илрүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэр иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан” мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М үйлдсэнийг олж тогтоон, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байсныг хураан авсан.
Тухайн этгээд нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.