dobu.mndobu

Эрүүл мэндийн салбарт ажил хаялт болохгүй

Эрүүл мэндийн салбарт ажил хаялт болохгүй

Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээр өнөөдөр /2025.11.13/ болж, хэлэлцээрт талууд гарын зурлаа. Улмаар эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцов.

Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Тодруулбал:

-2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,

- 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,

-2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,

-2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,

-2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,

-2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,

-2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 төгрөгт хүргэнэ.

Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.