dobu.mndobu

О.Уламсайханы аав: Найзууд нь байгаагүй бол миний хүүг алах байсан байна лээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-14

О.Уламсайханы аав: Найзууд нь байгаагүй бол миний хүүг алах байсан байна лээ

"Ноорог"-ын О.Уламсайхан өнгөрсөн Мягмар гарагийн (2025.11.11) үүрийн 05:00 цагт бусдад хутгалуулж, хагалгаанд орсон. Хагалгаанд орж түүний биеийн байдал дээрдэж буй.

Хэргийн тухай түүний аав М.Отгон "Миний хүү Отгоны Уламсайханы талаар ташаа мэдээлэл маш их хийж байгаад харамсаж байна. Бид хүүдээ санаа тавиад завгүй л байлаа. Өөрийнх нь амнаас болон цуг байсан найз нараас нь сонссоноор бол амьдарч буй байрных нь орцонд таарсан.

Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд дайрсан байсан. Ахаа уучлаарай гэж уучлалт гуйгаад аргадаад гэрт нь оруулж өгсөн. Гэтэл гэрээсээ хутга барьж гарч ирээд липтэнд орох гэж байхад нь ална гээд дайрсан байсан. Найзууд нь байгаагүй бол миний хүүг алах байсан байна лээ. Болсон явдал нь ердөө л энэ. Найз нарт нь л маш их баярлаж байна. Эмчилж буй алтан гарт эмч нартаа маш их баярлалаа. Бидний амьдарч буй нийгэм ийм хэрцгий байж болохгүй ээ. Өөрчлөгдөх ёстой. Залуус минь амьдарч буй нийгмээ өөрчлөхийн төлөө хүн бүр заавал хичээгээрэй" хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний 05.00 цагийн орчимд БЗД-ийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд манай найзыг хутгалчихлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад 38 настай, эрэгтэй Д, 25 настай, эрэгтэй У-тай маргалдаж улмаар мэс ашиглаж, биед нь гэмтэл учруулсан бөгөөд хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлж, холбогдогчийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өгч байв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.