0

Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болов. Тэмцээнд 50 орны 300 орчим тамирчин оролцсон бол манай улсаас 23 шатарчин өрсөлдлөө.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд Б.Хүслэнзаяа 9 өргөөс 7 хожиж, 2 тэнцсэнээр 8 оноотой түрүүлсэн бол 2300 хүртэлх чансааны ангилалд Ц.Сайханчимэг 5.5 оноотойгоор алт, эрэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансааны ангилалд Д.Дөлгөөнжаргал 7.5 оноотойгоор хүрэл медаль хүртэв.
Б.Хүслэнзаяа шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр дахь медалиа гардаж буй. Тэрбээр хоёр жилийн өмнөх тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Харин Ч.Сайханчимэг хоёр жил дараалан түрүүлж дэлхийн хошой аварга болж байна.
Б.Хүслэнзаяа шатар сонирхогчдын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын 20, Ц.Сайханчимэг 21 дэх тамирчин болж байгаа бол Д.Дөлгөөнжаргал Монгол Улсын 40 дэх медальтан болов. Ийнхүү манай баг хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тус тэмцээнд оролцсон 50 орноос хоёрдугаар байрт орлоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.