dobu.mndobu

М.Оюунчимэг: CU, GS25 хүнсний дэлгүүрүүдийг үүдээ барихад хүргэж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2023-03-22

М.Оюунчимэг: CU, GS25 хүнсний дэлгүүрүүдийг үүдээ барихад хүргэж байна

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2023.03.22) хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой дараах байр суурийг илэрхийлсэн байна. 

Тэрбээр "Хүнсний дэлгүүр, жижиг ресторан эрхлэгчдийн зүгээс эрх ашгийг нь хамгаалах тал дээр анхаарч өгөөч гэх хүсэлтүүд ирүүлж байна. 

Жишээлбэл, CU, GS25 сүлжээ дэлгүүрүүд хотын төвөөр зай завсаргүй орж ирээд манай хүнсний дэлгүүрүүдийг үүдээ барихад хүргэж байна. Үүнд зохицуулалт байдаг юм уу, шударга өрсөлдөөн байна уу, үгүй юу. ШӨХТГ-аас мэдээлэл авъя. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй байна" хэмээн ярьжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.