0

Иргэн А.Пүрэврагчаа нийтийн өргөдлийг хүлээн авах цахим системд Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж, давуу эрх олгодгийг зогсоох өргөдөл гаргажээ.
Өргөдөлдөө, "Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой хор хөнөөл учруулж байна. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар болон төр, хотын удирдлагууд тээврийн цагдаагийн тусгай зохицуулалтаар зам хаалган, хөдөлгөөний дэглэмийг өөрчилж өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлэн зорчиж буй нь шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Бүх иргэн хуулийн өмнө тэгш байх ёстой. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалт, тусгай зохицуулалт, давуу нөхцөлийг өдөр тутмын жирийн хөдөлгөөнд ашиглахыг хориглох эрх зүйн зохицуулалт, хууль гаргахыг шаардаж байна" гэсэн байгаа юм.
Уг өргөдлийг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 6-нд гаргажээ. Одоогоор 16 хүн дэмжиж гарын үсэг зураад байна. Системд өргөдлийг 30 хоногийн хугацаатай нээлттэй байршуулах юм.
Санал өгөх холбоос:
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.