dobu.mndobu

Баасан гарагт “Чингис хаан цом”-ын төлөө барилдаан болно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-17

Баасан гарагт “Чингис хаан цом”-ын төлөө барилдаан болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаанд өнгөрсөн жил Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Пирамид орд” ХХК,  “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Эрдэнэбатын Даш түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны "ЧИНГИС ХААН" цомыг гардсан бол Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэсэн билээ.

Шөвгийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Л.Энхсаруул нар шалгарч байв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.