dobu.mndobu

Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог Ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.

Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.