dobu.mndobu

Монголоос ниссэн тас шувууд 3000 км замыг туулж Солонгост өвөлжихөөр очжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-21

Монголоос ниссэн тас шувууд 3000 км замыг туулж Солонгост өвөлжихөөр очжээ

Жил бүрийн өвлийн энэ цаг үед Монголоос 3000 километрийн холоос нисэн очдог олон зуун тас шувуу БНСУ-ын Госонд очжээ.

 

Госон бол Солонгосын тас шувуу өвөлждөг хамгийн томд тооцогдох газар бөгөөд өвлийн улиралд 600-800 орчим тас шувуу Госонд очдог гэсэн тооцоо байдаг аж. Эдгээр тас шувууд нь дараа жилийн 3-р сар хүртэл Госонд байж байгаад Монголдоо буцаж ирдэг.

 

Цэргийнхэн 2020 оноос хойш орон нутгийн оршин суугчид болон жуулчдад тас шувууг “Эко-туршлага хөтөлбөр”-ийг зохион байгуулж, үзэж сонирхуулдаг болжээ. Уг арга хэмжээний үеэр тас шувууг хооллох, үйл хөдлөлийг нь ажиглах, шувуудтай зураг даруулах, экологийн талаар судлах зэрэг хөтөлбөр нь долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад 10:00-12:00 цагийн хооронд явагддаг байна. Тус төвөөс зохион байгуулах экологийн 6 дахь наадам 12-р сарын 6-наас 7-ны өдрүүдэд Госоны “Экологийн туршлагын төв”-д болох аж.

 

Наадмын үеэр монгол үндэсний бүжиг, монгол хөгжмийн зэмсгийн үзүүлбэр, монголын үндэсний хувцасны үзүүлбэр, монгол гэр барих, тас шувуудыг дурангаар  ажиглах зэрэг олон төрлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар болжээ.

 

Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл урьдчилан дараах вэбсайт (www.gosungdogsuri.kr) дээр захиалга өгч оролцох боломжтой юм байна.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.