dobu.mndobu

Гэрээ өвөлжөөтэйгөө хамт галд алджээ

Гэрээ өвөлжөөтэйгөө хамт галд алджээ

Онцгой байдлын алба хаагчид өнөөдөр /2025.11.27/ гурван галын дуудлагаар ажиллажээ.

Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо “Цагаан жирий” гэдэг газарт буюу Төв аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, Эрдэнэ сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/-т "Өвөлжөө шатаж байна" гэсэн дуудлагыг өнөөдөр 03:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, 5 ханатай, 4 ханатай залгаа 2 гэр, 8х10 метрийн хэмжээтэй өвөлжөө бүрэн шатаж байсныг ажиллан унтраажээ.

Мөн Баянзүрх дүүрэг 28 дугаар хороонд "Байшин шатаж байна" гэсэн дуудлагыг 06:13 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан аж.

Харин Өмнөговь аймгийн Гурвантэс сум Урт баг "Гэр шатаж байна" гэсэн тухай дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 04:22 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ийн 5 ханатай гэр, эд зүйл, 2х3, 3х4 метрийн хэмжээтэй 2 амбаар тус тус шатаж байсныг  бүрэн унтраажээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.