dobu.mndobu

Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг маргааш УИХ-ын чуулганд танилцуулна

Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг маргааш УИХ-ын чуулганд танилцуулна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухайгаа мэдэгдээд буй. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын чуулганы маргаашийн (2026.03.18) нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ. 

Тодруулбал, Лхагва гарагийн 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болох товтой байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаар Ерөнхий сайд танилцуулах аж.

Сануулахад,  Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар ямар нэгэн улс төрийн шахалтгүйгээр өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, шалтгаанаа удахгүй тайлбарлана хэмээн хэлээд буй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.