0

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад суудлын хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхдийн амь хохирч, хоёр хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.