dobu.mndobu

Гал унтраах анхан шатны багаж, техник хэрэгслийг гардуулан өглөө

Гал унтраах анхан шатны багаж, техник хэрэгслийг гардуулан өглөө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс тусгай хэрэгцээт иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, болзошгүй гал түймэр, ослын үед бэлэн байдлыг хангах, тэдний сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2025.11.27/ нийслэлийн Ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэгт гал унтраах анхан шатны багаж, техник хэрэгслийг гардуулан өглөө.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа "Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, болзошгүй аюулын үед өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хангах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, мэдлэг ойлголтоор хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэгт шаардлагатай гал унтраах анхан шатны багаж, техник хэрэгслийг гардуулан өгч байна. Цаашид нийслэлийн хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллана" гэдгийг онцолсон юм.

Тус сургууль, цэцэрлэгт гал унтраах анхан шатны зургаан төрлийн 213 ширхэг багаж техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэргэжил арга зүйн заавар зөвлөмжийг хүргэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.