dobu.mndobu

12-р сард хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуурга шуурна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-01

12-р сард хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа боловч агаарын температурын хувьд ОЖД-ийн орчим байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар, дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Агаарын дундаж температурын хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгийн нутаг Хөвсгөлийн зүүн, Төвийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.Цаашдаа хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар, сарын сүүлээр 1–4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. 

Сарын эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар, сарын сүүлээр 1–4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглан, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх бол агаарын дундаж температур сарын эхний хагаст төв болон зүүн аймгуудын нутгаар, сарын сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.