0

Зүүн Азийн Волейболын Холбоо (EAVA)-ны шийдвэрээр 2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 19–23-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголын Волейболын Холбоо хүлээн авч, Удирдах зөвлөлийн хурлаараа ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
Монголын Волейболын Холбоо:
-Шигшээ багийн сонгон шалгаруулалтын тогтолцоог сайжруулах,
-Бодлого, төлөвлөлтийг илүү оновчтой болгох,
-Үндэсний дээд лигийн үеэр эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг албан ёсоор зарлан танилцуулах,
-Шигшээ багийн бэлтгэл, бүтцийг системтэйгээр шинэчлэх зэрэг чиглэлд үр дүнтэй, үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2026 оны тус тэмцээн нь Монгол Улсад Зүүн Азийн бүсийн түвшний хамгийн том волейболын арга хэмжээ болох бөгөөд олон улсын стандартад нийцсэн зохион байгуулалтаар Монголын волейболын нэр хүндийг өсгөх боломжийг нээж байна.
Сануулахад, Зүүн Азийн Волейболын холбоонд найман холбоо бий. Тодруулбал, БНХАУ, Хонконг, Хятадын Тайпэй, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Макао, Монгол зэрэг юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.