dobu.mndobu

Сард нэг л удаа хуралдаандаа суусан гишүүд

Сард нэг л удаа хуралдаандаа суусан гишүүд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнгөрсөн аравдугаар сарын ирцийн мэдээлэл ил болжээ.

Аравдугаар сарын 1-31-ний хооронд УИХ-ын чуулган нийтдээ долоон удаа хуралдсан. Үүнээс ердөө ганц удаагийнхад нь суусан гишүүд байгаа юм. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Д.Батлут, Х.Баттулга нар хуралдаандаа ердөө ганцхан удаа оролцжээ. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хоёр удаа гадаадад томилолттой, хоёр удаа эмнэлгийн чөлөө авсан бол хоёр удаа тасалсан байна. 

Харин УИХ-ын гишүүн Д.Батлут нэг удаа гадаадад томилолттой, таван удаа орон нутагт томилолттой байжээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын тухайд, нэг удаа гадаадад томилолттой, гурван удаа чөлөөтэй байсан бол хоёр удаагийн хуралдааныг тасалжээ. 

 

Хуваалцах:

|
Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.