0

АНУ-ын Корнеллийн их сургуульд суралцаж байсан Монгол оюутан 2024 онд оюутны хотхондоо бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хүчингийн хэрэгт холбогджээ.
Тодруулбал, Корнеллийн их сургуульд суралцаж байсан Монгол оюутан болох 22 настай Э.Б нь нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хулгайн гэмт хэрэгт холбогджээ. Улмаар арваннэгдүгээр сарын 24-нд долоо хоног үргэлжилсэн тангарагтны шүүх хурлаар түүнийг дээрх бүх хэрэгт буруутай гэж үзжээ.
Хэрэг үйлдэх үедээ тэрбээр 20 настай байсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр Корнеллийн их сургуулийн цагдаагийн газраас Итака хотын цагдаагийн газартай хамтран түүнийг баривчилсан аж.
Томпкинс тойргийн тангарагтны шүүхээс түүнийг баривчлагдахаас нь өмнө нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн хулгайн хэргээр яллажээ. Улмаар арваннэгдүгээр сарын 24-нд болсон шүүх хурлаар түүнийг дээрх хоёр зүйл ангид буруутай гэж үзжээ.
ШШГЕГ-ын хэвлэлд өгсөн мэдээллээр түүнийг “Дотуур байрны өрөөнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор санаатай, хууль бусаар нэвтэрсэн” хэмээн яллагдагчаар татсан байна. Мөн хэвлэлийн мэдээлэлд түүнийг "Өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон" гэж дурджээ.
Нэгдүгээр зэрэглэлийн хүчингийн гэмт хэрэг нь Нью-Йорк мужид хүчингийн гэмт хэргийн гурван ангиллаас хамгийн ноцтой нь бөгөөд В зэрэглэлийн гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд мужийн шоронд 25 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог. Нью-Йорк мужийн хуулийн дагуу В зэрэглэлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд дор хаяж таван жилийн хорих ял оноох ёстой.
Түүний ялын тогтоолыг Томпкинс дүүргийн шүүгч Скотт А.Миллерийн өмнө 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 13:30 цагт хэлэлцэх тов гаргажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.