dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Монголыг олон улсад сурталчлахаар байгуулсан гэрээний талаар хэлэлцэнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-10

ЗАСГИЙН ГАЗАР: Монголыг олон улсад сурталчлахаар байгуулсан гэрээний талаар хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.10) ээлжит хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

-“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай,

-Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс, Саудын Арабын хаант улс, Бахрейны Хаант улс, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг батлах тухай,

-“2026 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчийг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Бусад асуудал

Танилцуулах асуудал:

-Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, гаргасан шийдвэр, гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тайлангийн талаар,

-НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний бүрэлдэхүүнийг бууруулах шийдвэрийн талаар,

-Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар,

-“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний хавсралтад өөрчлөлт оруулах талаар,

-Монгол Улсад бүртгэгдэж байгаа Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолын нөхцөл байдлын талаар танилцахаар төлөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.