dobu.mndobu

Нууранд живсэн машиныг 13 хоногийн дараа татан гаргажээ

Нууранд живсэн машиныг 13 хоногийн дараа татан гаргажээ

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багт орших “Баян" нууранд арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын автомашин живжээ. Уг автомашиныг татан гаргуулах тухай иргэн Л-н хүсэлтийг энэ сарын 3-ны өдрийн 15:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан аж.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг иргэн  Л-ийн  "Тоёота ландкруйзер прадо" загварын суудлын автомашиныг татан гаргах ажиллагааг энэ сарын 9-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулж, оройны 16:00 цагт “Баян” нуурын хойд эргээс 85 метр зайнаас , 5 метрийн гүнээс гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.