0

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна.
Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 13 хувийг эзэлж байгаа ба өмнөх өдөртэй ижил түвшинд, өмнөх долоо хоногоос 5 хувиар буурсан байна.
Эмнэлэгт 3,271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 75.2% (2,460) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 467 хүүхдээр буурсан байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=45) байна.
Эрчимт эмчилгээний тасагт 109 хүүхэд эмчлүүлж байгаагаас 44.0% (48) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 16 хүүхдээр буурсан байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,629 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 68.3% (1,113) байна. Өмнөх өдрөөс 767 хүүхдээр буурчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.