dobu.mndobu

14 настай Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд Дэлхийн аварга боллоо.

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-10

14 настай Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд Дэлхийн аварга боллоо.

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүн Р.Ууганбаяр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан “ENJOY AI 2025” робот кодчиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дрон кодчилолын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.с Мөн робот кодчилолын төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль хүртсэн байна.

 

“ХУРДАН” клубийн гишүүн Р.Ууганбаяр нь Unitel STEAM Hub болон Ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш Ч.Баттулгын удирдлага дор бэлтгэгдсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Ховд аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн ахлах ангийн сурагчдын дундах “ХУРДАН CUP” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тамирчин юм.

Мөн Дархан-Уул аймгийн “ХУРДАН” клубийн гишүүн Н.Амин-Эрдэнэ “Дэлгэцгүй кодчилол” төрөлд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж, Монголын багийн амжилтыг улам бататгалаа.

Тэмцээнд амжилттай оролцсон сурагчид нь MonSTEAM – Монголын СТЕМ боловсролын академиас зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдгээр шалгарч, олон улсад өрсөлдөх эрхээ авсан шилдэг төлөөлөл юм.

Энэхүү бахархам амжилт бол өсвөрийн “ХУРДАН” клуб болон STEAM боловсролын хөтөлбөрүүд залуусын хөгжилд бодит үр дүнгээ өгч, өсвөр үеийнхний технологийн мэдлэг, инновацийн сэтгэлгээ, бүтээлч ур чадварыг дэлхийн жишигт нийцсэн түвшинд төлөвшүүлж буйг тод илтгэн харуулж буй. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.