dobu.mndobu

Согтуу эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр монгол оюутан баривчлагджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-14

Согтуу эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр монгол оюутан баривчлагджээ

20 орчим насны хоёр Монгол оюутан согтуу эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаа нар баривчилсан байна.

Монгол Улсаас Солонгост сурч буй оюутнууд болох А, Б нарыг өнгөрсөн 10-р сард Сөүлийн Мапо-гу дүүрэг дахь шөнийн клубт танилцсан 20 орчим насны эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр тэднийг буруутгаж байна.

Хохирогч эмэгтэй гэмт хэргийн талаар цагдаад мэдээлсний дараа цагдаа нар мөрдөн байцаалт эхлүүлсэн боловч гэмт хэрэгтнүүдийг олж тогтооход бэрхшээлтэй байжээ. Цагдаа нар хяналтын камерын бичлэг болон бусад нотлох баримтад үндэслэн гэмт этгээд болох А, Б нарыг тогтоож чадсан байна.

Гэмт этгээд Б-г өнгөрсөн сарын 27-нд гэрээс нь баривчилж, дөрвөн өдрийн дараа А-г орон нутгийн автобусанд зорчиж байхад нь баривчилсан байна.  Тэд гэмт хэрэг үйлдэн дараа нэг сарын турш оргон зайлж байсныг нь ийнхүү зогсоож чаджээ.

А, Б нар нь согтуу эмэгтэйг барьж аваад шөнийн клубийн ойролцоо чирж очоод гэмт хэргээ үйлдэж, хэргийн газраас зугтсан байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.