0

Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан автомашиныг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах асуудал хөндөгдсөн билээ.
Тодруулбал, Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих санал асуулгыг энэ сарын 11-14-ний хооронд иргэдээс https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар дамжуулан авсан. Санал асуулга өчигдөр (2025.12.14) 18:00 цагт дуусаж, нийт 6544 иргэн оролцсоны 52 хувь нь дэмжсэн байгаа юм.
Улмаар арванхоёрдугаар сарын 15-аас 31-ний өдөр хүртэл 08:00-22:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор зорчуулахаар болсныг ТЦА-наас мэдэгдсэн ч үүнийг нь ХЗДХ-ийн сайд түдгэлзүүлсэн.
Ийн уг шийдвэр албажаагүй ч холбогдох албаныхан дахин судлах ажээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Ойрын үед түгжрэл нэмэгдээд байгаа учраас иргэдээс дугаарын хязгаарлалтын талаар санал асуулга авч байгаа. Дахин судалж, холбогдох байгууллагуудтай зөвлөлдөж байгаад шийднэ.
Дугаарын хязгаарлалттайгаар зорчуулсан ч автозамын татварыг бууруулахгүй. Машин явахгүй ч зам байж л байна. Арчилгаа, цэвэрлэгээг нь хийнэ шүү дээ" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.