dobu.mndobu

Завхан аймгийн Идэр суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн Идэр суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Зүрх” гэдэг газар буюу сумын төвөөс хойд зүгт 27 км-т, Тэлмэн сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т,  Нөмрөг сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т энэ сарын 16-ны өдрийн 06:39:56 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 06:48:12 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт цахим шуудангаар ирүүлжээ. Тус сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл бага мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн аж. 

Ташрамд, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.