dobu.mndobu

Ч.Хишигдалай: Шатахууны хомсдол ойрын өдрүүдэд хэвийн болно

Ч.Хишигдалай: Шатахууны хомсдол ойрын өдрүүдэд хэвийн болно

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгаас шатахуунтай холбоотой асуудалд тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Улаанбаатар хотод маргааш оройноос шатахууны оочир дараалал багасна. Монгол Улс өнгөрсөн жил сардаа 65 мянга орчим тонныг хэрэглэдэг байсан. Долоодугаар сард ойн баяр наадмуудаар 75 мянга орчим тонныг хэрэглэсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард 75 мянган тонныг импортолж оруулж ирсэн. Гэсэн ч хомсдолтой байсан. Энэ сард 83 мянга орчим тонныг ОХУ-аас оруулж ирэхээр захиалга өгчихсөн байна. БНХАУ-аас тодорхой хэмжээгээр авна. Арванхоёрдугаар сарын сүүлийн хугацаанд шахаж нийлүүлэх ёстой. Тэгэхээр энэ бол түр зуурын асуудал. Зохиомол хомсдол ААН-үүд санаатайгаар үүсгээд байгаа юм надад харагдахгүй байна. Зарим нэг шатахуун түгээх станцын түгээгч нар өнөөдөр манай саванд 15 мянган литр бууна. Гурван ээлж 8 цагаар ажиллана. Зарсан орлогоороо цалинждаг учраас хоорондоо ярилцаад 5000-аар нь хувааж зараад хуваарилалт хийчихдэг юм байна. Тэгэхээр би оочир ихтэй бол өөрийнхөө 5000-ыг зарчихаад ШТС-аа хаачихна, дараагийн хүнд орлогыг нь үлдээлээ гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр доголдолтой байгаа энэ үед ААН-үүдэд шаардлага тавиад явж байна. Энгийн үед ийм асуудал гардаг юм байна.

Дизель түлш хангалттай хэмжээнд импортоор орж ирж байдаг. Гэтэл орон нутаг руу хуваарилалт хийхгүй өндөр үнэлсэн уул уурхайн компани руу хуваарилалт хийгээд байна гэдэг асуудлаар сайд албан даалгавар өгсөн.  Хэрэгжилт нь нэлээн өндөр түвшинд хэрэгжээд явж байна. Өнөөдрийн байдлаар ААН-үүд болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудаас мэдээ авч нэгтгээд дүгнэнэ. Байгаа нөөцөө тасралтгүй хуваарилаад явж байна. Зарим газарт шатахуун нь хуваариасаа өмнө дуусчхаад оочир дараалал нэмэгдээд байна. Би үүнийг хоёр, гурав хоногоос зүгээр болно гэж харж байна" гэв. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.