dobu.mndobu

Хөшөөтийн ордын лицензийг 10-хан сая төгрөгөөр өөрийн болгосон “Мо Эн Ко”

Хөшөөтийн ордын лицензийг 10-хан сая төгрөгөөр өөрийн болгосон “Мо Эн Ко”

DOBU.MN сайт өмнөх цуврал нийтлэлээрээ Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхай лицензийг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” ХХК болон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар хэрхэн хуваан эзэмшиж байгаа, “Мо Эн Ко” ХХК нь Монгол Улсын татварын байгууллагаас тавьсан 413.4 төгрөгийн татвар, өр төлбөрөө барагдуулахгүй луу унжиж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаа “Мо Эн Ко” ХХК Хөшөөтийн ордын лицензийг 10-хан сая төгрөгөөр худалдаж авсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Стратегийн ордын жагсаалтад багтаагүй ч “стратегийн орд”-ын шаардлагыг бүрэн хангаж ирсэн Хөшөөтийн коксжсон нүүрсний ордод хятад компани хэрхэн эзэн суув. Баримт сөхвөл 2007 оны зургаадугаар сарын 24-ны өдрийн Кадастрын албаны дарга н.Батмандахын шийдвэрээр хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компанийн өөрийн болгожээ. Ингэхдээ 10-хан сая төгрөгөөр худалдаж авсан нь анхаарал татна. 170 сая тонны коксжсон нүүрсний ордыг 10 сая төгрөгөөр авдаг тэнгэрийн таалал зөвхөн тус компанид л ирсэн байгаа юм.

Л.БОЛД: “МО ЭН КО” ХХК ХӨШӨӨТИЙН ОРДЫН ЛИЦЕНЗИЙГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН

2008 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга Лувсанвандангийн Болд дараах тайлбарыг өгч байж.

Тэрбээр “2007 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Хөшөөтийн ордын лицензийг Бермудын 100 хувь хөрөнгө оруулалтай “Мо Эн Ко” ХХК шилжүүлж авсан. Ингэхдээ 10 сая төгрөгөөр худалдсан гэсэн ийм дүнтэй, түүхтэй” гэж ярьж байжээ.

Хөшөөтийн ордын лицензүүдийн шилжилт хөдөлгөөнийг судалбал нэлээд баялаг түүхтэй. Хамгийн анх Хөшөөтийн ордын лицензүүд хувь, хувьсгалын олон хүний нэр дээр байв. Энд тэнд тарчихсан байсан лицензүүдийг 2006 онд Хэнсүл компанийн захирал Баттулгын Батням гэгч өөрийн компани дээрээ цуглуулсан байна. Ингэхдээ 5-хан сая төгрөгөөр Хөшөөтийн ордын лицензүүдийг өөрийн болгожээ. Улмаар 20 гаруйхан хоногийн дараа буюу 2006 оны наймдугаар сарын 18-ний өдөр Хонгконгийн 100 хувь хөрөнгө оруулалттай “Эм Эн Ар Ай Жи” компанид шилжүүлсэн. Харин “Эм Эн Ар Ай Жи” компани авсан лицензээ 10 сарын дараа буюу 2007 оны зургаадугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компанид 10 сая төгрөгөөр заржээ.

ХЯТАДЫН “МО ЭН КО” ХХК 10-ХАН САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН ХӨШӨӨТИЙН УУРХАЙГААС 8.4 САЯ ТОНН КОКСЖСОН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ

“Мо Эн Ко” компани 2010-2023 оны хооронд Хөшөөтийн уурхайгаас хэдэн тонн коксжсон нүүрс экспортолсон бэ гэдгийг харуулъя.

Дараах байдлаар нийт 8.4 сая тонн коксжсон нүүрс экспортолжээ. Тэгвэл “Мо Эн Ко” компанийн экспортолсон коксжсон нүүрсний өнөөгийн үнэ цэн хэдэн төгрөг вэ. Татварын ерөнхий газрын веб сайтад нийтэлсэн 2024 оны аравдугаар сарын Эрдэс баялгийн үнийн мэдээлэлд нэг тонн коксжсон нүүрсний ханш 159 ам.доллар байна. Бодож үзвэл “Мо Эн Ко” компанийн экспортолсон 8.4 сая тонн коксжсон нүүрсний өнөөгийн үнэ цэн 1,335,600,000 ам.доллар. Нэг ам.доллар 3400 төгрөг гэж үзвэл 4,541,040,000,000 /4 их наяд 541 тэрбум 40 сая/ төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл “Мо Эн Ко” компани 10 сая төгрөгөөр худалдаж авсан уурхайгаас 4,5 их наяд төгрөгийн экспорт хийжээ.

 

Р.ЖАРГАЛ

Хуваалцах:

|
13 иргэний амь насыг авран хамгаалжээ

13 иргэний амь насыг авран хамгаалжээ

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын чуулгандаа хамгийн их хоцорсон гишүүн

УИХ-ын чуулгандаа хамгийн их хоцорсон гишүүн

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

УИХ-ын чуулганаа хамгийн олон тасалсан гишүүн

УИХ-ын чуулганаа хамгийн олон тасалсан гишүүн

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Сард нэг л удаа хуралдаандаа суусан гишүүд

Сард нэг л удаа хуралдаандаа суусан гишүүд

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Засгийн газар 20:00 цагаас ээлжит бусаар хуралдана

Засгийн газар 20:00 цагаас ээлжит бусаар хуралдана

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.