dobu.mndobu

Шинээр томилогдсон ДЭД САЙД нар хаана, юу хийж байв

Шинээр томилогдсон ДЭД САЙД нар хаана, юу хийж байв

Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, тэдгээрийн оронд дэд сайд нарыг томиллоо.

Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм. Тухайлбал, Оюутолгойн татварын асуудал, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, төрийн албаны шинэчлэл, цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилт, шатахууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг тодорхой асуудал хариуцан ажиллах аж.

Шинээр томилогдсон дэд сайд нар:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Баасансүрэнгийн Нямжав

3. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдаар Самбуугийн Энхболд

4. Эрчим хүчний дэд сайдаар Сугаржавын Далхаасүрэн

5. Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар Содномдаржаагийн Даваасүрэн

6. Сангийн дэд сайдаар Бат-Эрдэнийн Хулан

7. Боловсролын дэд сайдаар Доноровын Гантулга

8. Батлан хамгаалахын дэд сайдаар Дашцэдэнгийн Баасандамба

9. Эрүүл мэндийн дэд сайдаар Ганбаатарын Номин

10. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдаар Ганболдын Дашням

11. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдаар Ганжавын Баярхүү

12. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Батбаярын Мөнхтамир

13. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар Баярсайханы Солонго

14. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар Бэгзсүрэнгийн Энхтүвшин

15. Гадаад харилцааны дэд сайдаар Гомбосүрэнгийн Амартүвшин

16. Зам, тээврийн Дэд сайдаар Гочоогийн Ганболд

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.