0

2.63 сая дагагчтай Мукбанг Юүтүбер Нарум өөрийн Инстаграм хуудсандаа "Энэ түүх 100% үнэн" гэсэн тайлбартай бичлэг байршуулсан байна. Тэрээр "Хэдэн жилийн өмнө би “Produce 101” шалгаруулалтын хөтөлбөрийг үзэж байхдаа танил царайг харсан. Оролцогч нь манай сургуулийн дээрэлхэгчдийн нэг байсан" гэжээ.
Нарум "Намайг бага сургуулийн дөрөвдүгээр ангид дээрэлхэж байсан" гэж хэлээд “Нарумыг үзэн яддаг бүлэг” нэртэй блог хүртэл байгуулж байсан. Тэд өдөр бүр миний тухай (блог) муухай зүйл бичиж, бичсэн зүйлсийнхээ талаар ярилцаж байхдаа хоорондоо инээлддэг байсан" гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн "10 настай хүүхэд тухайн блогт бичсэн муу муухайгаар дүүрэн бичвэрийг уншихад ямар сэтгэгдэл төрүүлэхийг төсөөлж байна уу? Би юуг буруу хийснээ одоо хүртэл мэдэхгүй байна" гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн "Хэдэн жилийн өмнө би телевизийн сувгуудыг гүйлгэж байтал “Produce 101” шалгаруулалт нэвтрүүлэг гарч ирэхэд би танил царайг харсан" гэж дахин онцлон тэмдэглэв.
Нарум мөн хэсэг хугацаа өнгөрсний дараа дээрэлхэгчийн нийгмийн сүлжээн дэх хаягийг олж мэдээд түүнтэй холбогдохыг оролдсон боловч тэрээр хариу өгөөгүй гэж хэлэв.
Нарум "Би түүнийг бүтэлгүйтээсэй гэж хүсэхгүй байна" мөн "Хүн бүр өөрийн гэсэн гялалзсан мөчтэй байдаг шиг түүний гялалзсан мөчүүд ч бас нурна гэдэгт би итгэдэг" гэж хэлэв. Тэрээр нэмж хэлэхдээ “Тухайн үед тэр уучлалт гуйгаад 'Би тэр үед хэтэрхий залуу байсан' гэж хэлсэн ч болоосой гэж би бодож байна” гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.