0

52 настай нэгэн аав Порше машинаа охин нь өгөхөөс татгалзсан тул алхаар машиныг нь эвдсэн, танхайрсан, бусдыг айлган сүрдүүлсэн, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр хоригдох ял сонсжээ.
Солонгосын Инчон хотын шүүхийн Эрүүгийн хэргийн 1-р хэлтэст бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, айлган сүрдүүлсэн, танхайрсан хэргээр яллагдагчаар татагдсан 52 настай А-д нэг жилийн хорих ял оноожээ. Шүүх мөн түүнд 40 цагийн гэр бүлийн хүчирхийллийн сургалт хөтөлбөрт хамрагдахыг тушаажээ.
А-нь энэ оны 7-р сарын 21-ний 15:30 цагийн орчимд Бупёнгу дүүргийн зам дээр охин Б-ын эзэмшлийн цагаан Порше машины жолоочийн хажуугийн цонхыг алхаар удаа дараа цохиж, 15 сая воны засварын зардал гаргасан хэргээр шүүх хуралд оролцуулжээ.
Байцаалтын үеэр түүний охин машинаа өгөхөөс татгалзаж, доромжилсон байдлаар утсаа салгасанд уурласандаа тээврийн хэрэгслийг гэмтээсэн гэжээ. Мөн гартаа алх далайж охиноо заналхийлсэн хэргээр ялласан байна.
Охин нь 112 дугаарт дуудлага өгсний дагуу цагдаагийн алба хаагч нар ирж гэмт үйлдлийг таслан зогсоох явцад эргүүлийн цагдаагийн эрүүнд толгойгоороо мөргөж, эргүүлийн машины дотор суурилуулсан хаалтыг өшиглөж, 258,500 воны хохирол учруулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.