0
УИХ-ын чуулган маргааш (2024.12.03) ээлжит бусаар хуралдаж, 2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өнөөдөр (2024.12.02) өглөө УИХ-д яаралтай горимоор өргөн барьсан. Үүний дараа УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Тэгвэл маргааш (2024.12.03) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, хуулийн төслийг эцэслэн батлах ажээ. Ингэхдээ дараах хуваарийн дагуу хийхээр төлөвлөсөн байна.
10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган эхэлж төсвийн тухай хуулийг "хэлэлцэх эсэх" асуудлыг хэлэлцэнэ.
12:00 цагт Төсвийн байнгын хороо төсвийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэнэ.
-Дараа нь УИХ-ын чуулган хуралдаж анхны хэлэлцүүлгийг хийнэ.
15:00 цагт Төсвийн байнгын хороо төсвийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ.
-Дараа нь УИХ-ын чуулган хуралдаж хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ирэх 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн батална.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.