0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудад урт оочир дараалал үүсэж, шатахууны хомсдолын талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уучлал хүслээ.
Тэрбээр "Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье. ОХУ-ын талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын дөрвөн өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм.
Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 хувьд БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-аас 600 тонн нийт 3600 тонн бууна. Улсын нийт ердийн хэрэглээний хоёр сарын хэрэглээ юм.
Бүх ШТС-уудаар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.