dobu.mndobu

АН-ын бүлэг: Шатахуун, дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-22

АН-ын бүлэг: Шатахуун, дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо хуралдаж байна.

Хуралдаанаар шатахууны асуудал, дэд сайд нарын томилгоо зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байна.

Мөн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх Түр хорооны сонсголын дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Сануулахад өнгөрөгч долоо хоногт тус намын бүлгээс "Хувийн хэвшлүүд татвараа төлж чадахгүйд хүрч хэдэн мянгаараа хаалгаа барьж байхад Засгийн газрыг данхайлган дэд сайд нар томилсон нь буруу" хэмээн үзсэнээ хэлж, огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан. Ингэхдээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно гэж мэдэгдсэн юм.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газрын тухай хуульд дэд сайдтай байж болно гэсэн заалт бий. Энэ асуудлыг УИХ-аар өөрчлөх боломжтой. Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой” гэх байр суурь илэрхийлсэн. Иймээс уг асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргана.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.