dobu.mndobu

Солонгост Монголын элчин сайдын яамны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-25

Солонгост Монголын элчин сайдын яамны ажилтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ

Солонгос дахь Монголын Элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хэргээр цагдаагийн байгууллагаас саатуулагджээ.

Ганнам цагдаагийн газраас 24-ний өдөр мэдээлснээр, энэ сарын 12-ны өглөөний 6:00 цагийн орчимд Сөүл хотын Ганнам дүүргийн Синса буудлын ойролцоох зам дээр Монголын Элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, урд талд нь зорчиж буй гурван тээврийн хэрэгслийг мөргөжээ.
Ослын үед тээврийн хэрэгсэл дотор зорчигч байгаагүй нь тогтоогдсон. Урд талын тээврийн хэрэгслийн жолооч нар хөнгөн гэмтэл авч, бүгд эмнэлэгт эмчлүүлжээ. 

Алкохолометрийн шинжилгээгээр осол гаргагч Монгол иргэний цусан дахь согтууруулах ундааны агууламж жолоодох эрхийг хасах хэмжээнд хүрсэн нь тогтоогджээ.

Цагдаа нар түүнд “Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Хүндрүүлсэн ял шийтгэлийн тухай хуулийн дагуу аюултай жолоо барьж, хүний амь насанд хүрэхийг завдсан гэх мэт зүйл ангиар ялласан.

Гэсэн уг этгээд нь Элчин сайдын яамны ажилтан гэдгийг харгалзан цагдаа нар түүнийг “дархан эрх”-ээ эдлэх боломжтой эсэхийг Монголын Элчин сайдын яамнаас тодруулж байгаа аж. Хэрэв дархан эрхээ эдэлбэл эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй бөгөөд хэргийг яллахгүйгээр хаах юм.
Нэмж дурдахад Солонгос дахь Элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж байсан хэрэг ганц энэ биш юм. Осол хэрэг гарах бүрд “Дархан эрх” эдэлж ял шийтгэлгүй үлддэг байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.