0

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг танилцууллаа.
2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний улмаас 24 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 25 иргэн гэрийн хяналтад байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 12 нь ХӨСҮТ-д, үлдсэн 12 нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмчилгээ авч байгаа бөгөөд тэдний 7 нь биеийн байдал дунд, 4 нь хүнд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Иймд иргэд вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан цахим бүртгэлийн програмд заавал бүртгүүлэх шаардлагатайг анхаарууллаа.
Мөн улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, эсвэл хоцорсон тохиолдолд нэн даруй нөхөн дархлаажуулалтад хамрагдаж, өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-өөс уриалж байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.