dobu.mndobu

Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авчээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-25

Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авчээ

Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол хэмжигч сенсор төхөөрөмжтэй болгох ажлыг эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу өнгөрсөн 09 дүгээр сард шийдвэрлэж, тендер шалгаруулалтыг ЭХЭМҮТ-өөс амжилттай зохион байгуулж өнөөдрөөс төхөөрөмжөө хүүхдүүдэд хүлээлгэн өгч эхэллээ. 

Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүдийн сенсор төхөөрөмжийг төрөөс даадаг болох зорилго биелж, энэ ондоо багтаан хүлээлгэн өгч байгаадаа туйлын баяртай байна. Амь насны асуудал өдөр бүр цаг тутамд тулгардаг эдгээр хүүхдүүд өдөрт 10, жилдээ 3000 удаа хурууны өндгөө хатгаж сахар хэмждэг байсан. Олон удаа хатгуулсаар захын мэдрэлийн эсүүд гэмтэж, хурууны өндөг нь мэдээгүй болдог. Тиймээс хуруугаа хатгахгүйгээр сахарын үзүүлэлтээ хянах хялбар төхөөрөмжтэй болголоо. Цаашид насанд хүрэгчдийн сенсорын асуудлыг шийдвэрлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Нэг ч хүүхэд орхигдуулахгүй, хүндрэл чирэгдэлгүйгээр хүүхдүүдэд тараах, хэрэглэх заавар зөвлөгөөг сайтар өгөх зэрэг ажлыг зохион байгуулж, хяналтын тогтолцоо бүрдүүлэхийг ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатарт даалгажээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.