dobu.mndobu

Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан 13:00 цагаас эхэлнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-29

Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан 13:00 цагаас эхэлнэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Сануулахад, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд дараах бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байв.

-2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Улсын харцага  Ц.Содномдорж үзүүрлэсэн,

-2012 онд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарди Д.Рагчаа үзүүрлэсэн,

-2013 онд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн,

-2014 Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн,

-2015 онд Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн,

-2016 Улсын харцага Р.Пүрэвдагва, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн,

-2017 Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн,

-2018 онд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын  аварга Н.Батсуурь үзүүрлэсэн,

-2019 онд Улсын харцага Б.Бөт-Өлзий түрүүлж, Улсын начин Ц. Одбаяр үзүүрлэсэн,

-2021 онд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын гарди М.Бадарч үзүүрлэсэн,

-2022 онд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын харцага Г.Бадрах үзүүрлэсэн,

-2023 онд Улсын начин Д. Амарсайхан түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн,

-2024 Улсын начин Э.Батмагнай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэж байсан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.