0

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны ханган нийлүүлэлт сайжирч байгааг онцолсон юм.
Тэрбээр "Улаанбаатар хотын шатахууны ханган нийлүүлэлт сайжирч байна. Өнгөрсөн бямба гарагаас эхлэн хөдөө орон нутаг, аймаг, сумуудад нийлүүлэлт хийгдэж эхэлсэн. Ирэх сараас нөөцийн бүрдүүлэлтээ сайжруулж ажиллана.
Улсын хэмжээнд өмнө нь 30 хоногийн шатахууны нөөц бүрдүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 20–25 хоногийн нөөцтэй байна. Шатахуун, тослох материалын захиалгыг өгч баталгаажуулсан бөгөөд ойрын хугацаанд 140 мянган тонн АИ-92, АИ-95 автобензин, 150 мянган тонн дизель түлш орж ирэхээр төлөвлөсөн.
Мөн арванхоёрдугаар сард ирэх ёстой АИ-92 автобензинээс 8 мянган тонн дутуу байгаа ч үүний 4–5 мянган тонн нь ачигдаад замдаа явж байна. Түүнчлэн захиалсан хэмжээнээс 30 хувиар илүү шатахуун орж ирсэн.
Харин дизель түлшний нөөц бүрдүүлэхэд ямар нэгэн хүндрэл гарахгүй бөгөөд онгоцны шатахууны бүтэн сарын нөөц буюу одоогоор 36 хоногийн нөөц бүрдсэн байна.
Түүнчлэн шатахууны хомсдолын үед шагийн шатахуун худалдаалагдах магадлалтай байгааг анхааруулж, ийм нөхцөл байдлыг далимдуулан бусдад хүндрэл учруулахгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.