dobu.mndobu

Эмнэлэгт 2,198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 1,290 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-05

Эмнэлэгт 2,198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 1,290 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна

Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна.

Тодруулбал, эмнэлэгт 2,198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 58.7% (1,290) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 9 тохиолдлоор буурсан байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=32) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 92 хүүхэд эмчлүүлж байгаагаас 56.5% (52) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс дөрвөн тохиолдлоор буурчээ.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,684 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 56.9% (959) байна. Өмнөх өдрөөс 194 тохиолдлоор нэмэгджээ.

Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасгийн ачаалал буурч байгаа хэдий ч хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал бага зэрэг нэмэгдсэн байна.

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор гэрийн орчинд осол, гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ анхаарал, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Томуугийн улирал үргэлжилж байгаа тул өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээрэй.

Томуу хүндэрч хатгалгаа болж байсан бол уушгинаас бүрэн шимэгдэх хүртэл 45 хоног болдог. Иймд дархлаагаа сулруулахгүй байх, дахин томуугаар өвчлөхөөс нь сэргийлэх нь чухал болохыг анхаарууллаа. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.