0

Энэтхэгт зургаан настай охиныг бүлэглэн хүчирхийлж, дээврээс шидэн амь насыг нь хөнөөсөн цочирдом хэрэг гарчээ.
Энэтхэг-Азийн мэдээний албаны ( IANS ) мэдээлснээр, зургаан настай охин саяхан Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Буландшахр дүүргийн Сикандрабад аж үйлдвэрийн цогцолборын нэгэн тосгонд нас барсан байдалтай олдсон байна.
Түүнийг олсны дараа тэр даруй орон нутгийн эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлгийн ажилтнууд түүнийг нас барсан гэж мэдэгджээ. Түүний гэр бүлийнхэн түүнийг үл мэдэгдэх халдагчид хүчирхийлж, дээврээс шидсэн гэж мэдэгджээ.
Цагдаагийнхан охиныг түрээсийн байшингийн дээвэр дээр тоглож байхдаа нэг барилгад амьдардаг Ражу, Вийру хэмээх хоёр эрэгтэй халдсан гэж үзэж байна.
Тэднийг олохын тулд гурван ажлын хэсэг байгуулжээ. Дараа нь тэд Канвара дүүргээс хоёр гэмт этгээдийг хөлөнд нь буудаж, баривчилсан байна.
Цагдаа нар сэжигтнүүдээс хоёр гар буу, байлдааны сум хураан авсан байна. Хоёр эрэгтэй байцаалтын үеэр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.
Цагдаа нар бэлгийн хүчирхийллийн хэргийг баталгаажуулахын тулд охины цогцос дээр задлан шинжилгээ хийхийг хүссэн байна. Энэтхэг улс бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээрээ дэлхийд дээгүүр ордог бөгөөд "хүчингийн бүгд найрамдах улс" гэж нэрлэгддэг аж.
Энэтхэгийн эрх баригчдын мэдээлснээр, 2020 оны байдлаар Энэтхэгт 30,000 гаруй бэлгийн хүчирхийлэл бүртгэгдсэн бөгөөд энэ нь өдөрт дунджаар 80 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.