0

Солонгосын NCT WISH хамтлаг дебют хийснээсээ хойш анх удаа гадаадад аялах олон төрлийн шоугаар өөрсдийгөө сорихоор шийдэж Mnet Plus-ийн 'ON THE MAP' нэртэй анхны аяллын нэвтрүүлгийн албан ёсны гол постероо гаргажээ.
'On the Map' нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт NCT WISH хөвгүүдийн хамтлагийн гишүүд болох (Xion, Riku, Yuushi, Jaehee, Ryo, Sakuya) гаднын оронд аялсан адал явдалд гарах бөгөөд Mnet Plus болон Mnet-ээр дамжуулан зургаан долоо хоногийн турш долоо хоног бүр нэг анги гарах төлөвлөгөө гаргасан байна.
"Газрын зураг дээр" нэвтрүүлэг нь хамтлагийн гишүүдийг дэлхийн өнцөг булан бүрд янз бүрийн хот, газруудаар аялж, газрын зургийг гүйцээхийн тулд шинэ сорилтуудыг даван туулж буйгаар харуулах аж.
Энэхүү аяллын эхлэлийн цэг нь Монгол байх бөгөөд 'ON THE MAP'-ийн эхний анги энэ сарын 20-ны 20:00 цагт Mnet Plus сувгаар нээлтээ хийж, 21-ний 20:00 цагт Mnet Channel сувгаар үзэгчдийн хүртээл болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.