dobu.mndobu

Хан-Уулчууд хуралдаа суудаггүй Э.Батсайханаа эргүүлэн татаач

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-06

Хан-Уулчууд хуралдаа суудаггүй Э.Батсайханаа эргүүлэн татаач

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ “Х.Баттулга хүн огцруулах болохоор чуулганы хуралдаанд суудаг. Нөгөө бол засгаас мөнгө нэхэх болохоор суудаг. Бусад үед чи Баянголдоо хэвтэж байдаг биз дээ” хэмээн түүнийг загнаж байсан удаатай. 

Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Э.Батсайхан хуралдаа суудаггүй, амин хувийн ажлаа амжуулж явдаг нь шүүмжлэлд өртөөд байна. Тэрбээр хан-уулчуудыг УИХ-д төлөөлдөг ч НИТХ нийт 10 удаа хуралдахад хоёрхон удаа хагас сууж, бараа зүсээ харуулжээ. Түүний хувьд Х.Баттулга шиг тендер авах болохоороо, эсвэл барилга барих, газар авах болохоороо хуралд сууж, бусад үед нь бизнесээ хийдэг бололтой. Нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдийг төлөөлж байгаа хүн ийм байж болохгүй. Тэр тусмаа шууд баг, хороо гээд анхан шатанд ажилладаг Төлөөлөгч хуралдаанд суухгүй байна гэдэг ноцтой асуудал. 

Улаанбаатар хот, тодорхой дүүрэг, баг, хорооны иргэдийн асуудлыг гагцхүү НИТХ-аар шийдвэрлэдэг. Тиймээс Төлөөлөгчид нийслэл, дүүрэг, баг, хороонд тулгамдаж байгаа асуудлыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байх ёстой. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд сургууль цэцэрлэгийн хүртээмж, зам харгуй гээд ямар олон асуудал шил шилээ даран байгааг хэлэхийн ч аргагүй олон бий. Гэтэл тэднийг төлөөлж байгаа нөхөр бизнесээ хийгээд явж байна. Тэгэхээр нийслэлчүүд хэнээр өөрсдийгөө төлүүлэхээ сайтар бодож сонголтоо хийж байхгүй бол болохгүй байгааг энэ жишээнээс харж болно. Тиймээс Хан-Уулчууд хуралдаа суудаггүй Э.Батсайхан гэх төлөөллөө эргүүлэн татаач ээ. Иргэд яагаад ажлаа хийдэггүй Төлөөлөгчөө эргүүлэн татаж болохгүй гэж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.