dobu.mndobu

Жирэмсэн эмэгтэйг охинтой нь хөнөөсөн этгээдийг 1 сарын хугацаатай цагдан хорилоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-07

Жирэмсэн эмэгтэйг охинтой нь хөнөөсөн этгээдийг 1 сарын хугацаатай цагдан хорилоо

Нэгдүгээр сарын 4-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дунд Дарь-эх орчимд хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, найман сартай жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэйгээ гэртээ байхад нь халдаж, эмэгтэй болон 4 настай охиныг хөнөөсөн юм. Мөн 3 настай хүүхэд нь хүнд гэмтэлтэйгээр эмчлүүлж буй. 

Хэргийг хөрш айлынх нь сэтгэцийн өвчтэй 48 настай М.Батчулуун хэмээх эрэгтэй үйлдсэн гэх мэдээлэл гараад байна. Уг сэжигтнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьжээ.

Энэ талаар шүүхээс "Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07:50 цагаас 09:55 цагийн хооронд Б.М(эм,30н), С.А(эм,4н) нар нь цээжний дээд хэсэгт хутгалуулсан шархтай нас барсан, мөн С.А(эм,2н)-н баруун гарын шууны дотор, далны хэсэгт 2 удаа зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр сэжигтэн М.Б-г 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 23 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах баривчлах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн М.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзлээ" гэх мэдээллийг өглөө. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.