dobu.mndobu

Түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд улсын дугаар хэвийн олгоно

Түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд улсын дугаар хэвийн олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Ингэхдээ  суудлын тээврийн хэрэгсэл болон 3.5 тонноос доош жинтэй ачааны тээврийн хэрэгслүүдэд тодорхой шалгуур үзүүлэлтээр улсын дугаарыг олгоно. 

Харин хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаарыг хэвийн олгохоор болсон. Тодруулбал, 

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн 
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг 3.5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс 22-ын товчоо, Да хүрээ, Тасганы овоо, Сонгинохайрхан, Автоком зэрэг авто тээврийн үзлэг оношилгооны төвүүдээр хэвийн олгож байна.

Хуваалцах:

|
Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

2 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

19 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Машины импорт 72,4 хувиар өсжээ

Машины импорт 72,4 хувиар өсжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.